Ананда Йог Студи
Хичээлүүд
Бид лхагва гаригаас бусад өдөр хичээллэнэ.
Та бидний цагийн хуваарийг судлаад бидэнд хандаарай.
Йогийн хичээл 12 долоо хоногийн курс 120,000 төг.
Та эндээс юу сурч авах вэ?
- Бие халаалт мөн тэнцвэрийн дасгал
- Йогийн дасгалууд (асана)
- Гүнзгий амралтыг төсөөллийн хамт
- Йогийн бүжиг
- Тантра бясалгалын үндсэн хичээл
- Дэвшилтэт гүн ухааны суурь хичээл
Энэ хичээлүудийн ашиг тус
- Гүнзгий амралтаар ядаргааг тайлж сэтгэлийг тайвшруулна.
- Хөдөлгөөний эвсэлтэй болж шинэ энерги сэтгэлд тань төрнө.
- Өвчин тусахаас сэргийлж өгнө.
- Төвлөрөлт сайжирч асуудлыг хурдан шийдэж сурна.
- Өөртөө итгэх итгэл өндөржинө.
- Сайн чанарууд дээшилнэ.
- Тайван оюун санаа баяр жаргалд умбах болно.
Хичээлийн үе шат бүгд бие халаалт, сунгалтын дасгал, амьсгал хянах дасгал йогийн дасгалтай цу, өөртөө хийх массаж мөн гүн амралт
Тохирсон чөлөөт хувцас өмсөнө. Хичээлийн өмнө юм идэхгүй байх. Учир нь бүх дасгалыг хоол идсэний дараа 3-4 цаг болж байж хийнэ.
Та өөртөө гудас авчрах эсвэл энэхүү төвийн бэлдсэн гудсан дээр хийж болно.
Та хичээлд оролцохоор бол 1 өдрийн өмна утасдаж хэлнэ үү. Одоо ч залгаж болно.
Утас 322684/ 95976381
Йог гэж юу вэ?
Йогийн ухаан
Йог бол эртний гаралтай, өөрийгөө танин хөгжүүлж, эрүүл мэнд оюун санааг дээшлүүлэх дасгалууд юм. Эдгээр дасгалууд нь мянга мянган жилийн турш шинэчлэгдэн өөрчлөгдсөөр бидэн рүү ирсэн хэн ч сурч болохоор дасгал билээ. Шинжлэх ухааны үүднээс батлагдсан энэхүү дасгалууд нь амархан сурч болохуйц энгийн, мөн эмгүй эмчилгээнд зүй ёсоор ордог юм. Йог бол шашин биш учраас ямар ч хүн сурахад болно.
Сэтгэл тайван байлгах
Өнөөдрийн бидний амьдралаар дүүрэн дарамт зовиур байна. Бид хэдийгээр зарим нэгэн юманд сэтгэл хангалуун харагдавч сэтгэлийн зовнил, ядаргаа арилдаггүй. Орчин уеийн хөгжлийг ч үл харгалзан маш олон хүмүүс аз жаргалгуй амьдарч байна. Яагаад гэвэл амьдралд тэнцвэргүй болсноос тэр л дээ. Орчин тойрны хямрал. өөрийн муу зан заншлаас болж тэнцвэрт бус байдал нь бие болон сэтгэл санаанд гүнзгий хямрал өгч; тэгснээр цусны даралт ихсэх, зүрхний ямар нэг өвчин юм уу, шигдээс тэр бүү хэл хорт хавдар ч тусах магадлалтай байдаг байна.
Тэнцвэрт тайван байдлыг хэрхэн олох?
Йог бидний амьдралыг тэнцвэржүүлэх энэхүү асуудлыг зохицуулах энгийн бөгөед ашигтай зуйлийг өгч чадна. Ингэснээр бид өдөр бүхэн нүүр тулдаг хямралаас гарч, дотоод хүчээ ухамсарлаж, бугдийн хусэл аз, баяр баясгаланг эдэлж чадыа.
Асана болон бусад
Зарим хүмуүс йогийг их хэцүү сунгалтын дасгалууд гэж боддог. Энэхүү йогийн дасгалыг бас асана гэж нэрлэдэг. Асана нь энгийн бөгөөд тийм ч хэцүү биш дасгалууд юм. Эдгээр нь бидний үе мөчийг эвсэлтэй болгоход зориулагдсан багахан цагийг авах болно. Өөр илүу зүйл нь оюуны түвшинг дээшлүүлж, булчирхайн даралтыг зохицууулж өгдөг. Булчирхй нь бидний бие дэх дааврыг тэнцвэржүулж өгнө. Энэхүү заавар нь бидний бүхий л биеийг эрүүл байхад гол үүрэг гүйцэтгэдэг. Ер нь ихэнх биеийн болон сэтгэлийн өвчин нь бидний бие дэх булчирхайн тэнявэрт бус дааврын хэмжээнээс шалтгаалдаг.
Бясалгал
Асанагаас илүү нөлөөтэй. Бясалгал бол оюун санааны тайван байдлын эм юм. Бясалгалын үеэр бие организмд нөлөөлөл үүсч ядаргааны эсрэг тайван байдлыг өгч чаддаг. Бясалгал нь нервийн системд амралт өгч, амьсгалыг зохицуулж, зүрх болон даралтыг тайвшруулж өгдөг. Бясалгалыг өдөр бүр тогтмол хийх нь оюуныг хөгжүүлж орчин тойронд болж буй үйл явдал, байгальтай зохицох, илүү ихээр ойлгож авахад тань тусална. Ямар ч хүн бясалгалаар хичээллээд өөрсдийн дотор нуугдах оюунлиг хүч гүнзгий амралтыг мэдэрч хязгааргүй эрлийн учиг амар амгаланг олсон байдаг.
Бясалгалын ач тус
- Гүнзгий амралт
- Өөрийгөө сэтгэлийн даралтаас нөлөөлөх
- Бие уян налархай болох
- Хүчээ мэдрэх
- Дотоод амгалан
- Өөртөө итгэх итгэл өндөржих
- Төвлөрөлт сайжрах
- Ой тогтоолт өндөржих
Бясалгал
Бясалгал бол нэг төрлийн йогийн дасгал, хувь хүнийг оюун санааг хөгжүулэхэд зориулагдсан юм. Бясалгалын маш олон хувилбар журам “Чи юу бодно чи тийм л болно” Бясалгалын маш олон хувилбар байдаг. Ананда Йога Төв зааж байгаа бясалгалын явцад тухайн хүн нь зөв бодлыг өөртөө тусган өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Ингэж хийснээр тогтсон хугацааны дараа та тайван амгаланг олж авч чадиа. Олон жил бясалгалын аргаар хичээллэж туршлага олсон багш нар хэрхэн бясалгах арга техникийг сурч, өөрсдийн оюун санааг төвлөрөлтөд бэлдэж, ухамсраа тур зуур ч гэсэн орчлонгийн зовлонгоос гэтлэхэд тусална. Тогтмол бясалгал хийснээр авьяас чадвар хөгжиж , юут ч сурах анхаарал ой тогтоолт сайжирч өгдөг. Бидний сэтгэл санаа төвлөрч өгснөөр үлэмж тайван сэтгэлээр амьдралын баяр жаргаланг мэдрэхэд тусалдаг.
Тайван бие махбод, тогтсон сэтгэл тэгээд аз жаргалант ухамсар энэ бүхэн таныг өв тэгш хүмүүн болгон хувиргана. Бид үнэхээр йогоор хичээллээд цаашид улам илүү суралцахыг хүссэн хүмүүстээ үнэгүй заах болно.
Бүтэн сайн өдөр болгон хамтын бясадгалыг бид энэ төвдөө зохиож мөн бясалгалын тухай семинар хичээлүүдийг тогтмол өдөр явуулна. Хэрэв та сонирхвол бидэнтэй холбогдоно уу.
Цагийн хуваарь
Одоо орж буй хичээлүүдийн хуваарь
Эсвэл доорхи харилцагчийн хүснэгтийг бөгөлнө үү
Анги | Цаг хугацаа | Багш аа | Төлбөр |
---|---|---|---|
Анхан шатны йог 12 анги | 6:30 - 8:00 Мягмар - Пүрэв - Бямба | Ютика | 120,000 (ганц анги ₮15,000) |
Дунд зэргийн йог 12 анги | 8:00-9:15 Даваа - Лхагва - Баасан | 120,000 (ганц анги ₮15,000) |
|
Дунд зэргийн йог 12 анги | 19:00- 20:30 Даваа - Лхагва - Баасан | Дада Шубхачинтананда | 120,000 (ганц анги ₮15,000) |
Хүүхдийн йогийн анги | Мягмар, Пүрэв 15:00 - 17:00 | 120,000 (ганц анги ₮15,000) |
|
Бясалгалын курс 8 анги | 15:00 -16:30 Бямба гариг | ₮50,000 |
Нийтлэг зүйл
Асуулт болон хариулт
Би юу өмсөх вэ?
Оөртөө таарсан сул хувцас өмс.
Би гудас авчрах ёстой юу?
Өө үгүй. Бид танд хичээлийн үеэр хэрэглэх гудас өгнө.
Би хувцсаа тэнд сольж болох уу?
Тэгэлгүй яахав.
Тантра йогоор ахмад настай хүн хичээллэж болох уу?
Тийм ээ, зарим манай ахмад оюутнууд 50-иас дээш настай хүмүүс бий. Бид тэдэнд тохирох дасгалуудыг нь тусад нь зааж өгдөг.
Бид йогийн төвд яаж очих вэ?
Тэнд зураг бий. Товчлуураа дараад л болоо.
Тантра Йог Хатха йогоос өөр үү?
Жинхэнэ утгаараа Хатха йог нь оюун санаагаа төвлөрүүлэх гэж биеийн дасгал хийдэг. Угтаа аэробик юм уу өөр дасгалаар биеэ эвсэлтэй болгохыг л хэлдэг. Тантра Йог нь оюун санааны төвлөрөлтөнд дан ганц хөдөлгөөн хийдэггүй. Биеийн хөдөлгөөний тусламжтайгаар дасгал сургууль хийж байж бясалгалын зарчмар сэтгэлийн тайвшралд ордог. Тантра Йог нь Хатха йогоос өөр нь энэ л дээ. Тантра Йог нь настай хүмүүст бас их тохирсон. Өөр нэг тал нь өөрийгөө танин мэдэхэд их чухал нөлөөтэй.
Та нарын зааж байгаа Йог Астанга йогоос өөр үү?
Үгүй тийм биш. Бид Астаыга йогийг заадаг. Хамгийн эхний хичээл дээрээс л та мэдэрнэ. Астанга йогийн зарчмыг үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл та өөр үе шатаар хичээллэж болно. Бясалгал йогийн зөвлөгөөг үнэгүй өгнө.