Эрүүл мэнд

Йогийн эрүүлжүүлэх нууцаас

Йогийн эрүүлжүүлэх нууцаас

Ачарьяа Ведпражина ананда авдута

Өнөөдор бидний хэрэглэж байгаа машин техник бүгд л гар хөдөлгүүрээр ажилладаг. Бид өөрсдөө тэр машинуудыг хөдөлгөдөг. Хүний бие хүнээр ажиллуулж удирдуулдаггүй. Тийм учраас заримдаа бид өөрсдөдөө энгийн үед ч хор учруулж байдаг. Энэ нь бид өөрсдөө сэтгэл санааны буруу ойлголт, ухаангүйгээс хийдэг. Зүйл л дээ. Одоо ер нь эрүүл мэнд шинжлэх ухааны мэдлэгээр орчин үеийн хүмүүс эмийн бус аргаар эрүүл мэндээ эмчилдэг болсон ч энэ нь тархи сэтгэхүйд заримдаа хортойгоор нөлөөлдөг байна. Йогийн дасгал эмчилгээ нь энгийн бөгөөд амархан аргаар сэтгэхүйд заримдаа хортойгоор нөлөөлдөг байна. Иогийн дасгал эмчилгээ нь энгийн бөгөөд амархан аргаар сэтгэхүй болон оюун санаанд онцгой тайван нелөөлөл нь бидний биед ч гэсэн сайнаар нөлөөлж өвчнийг амархан илааршуулж байгаа нь баттай батлагдаад байгаа билээ.

Йог бол 7000 жилийн тэртээх энэтхэг улсад үүссэн бие, сэтгэл, оюун санааг хөгжүүлэх дасгалууд юм. Олон хүмүүс йогийн тухай бодохдоо их хэцүү дасгал зөвхөн циркчид юм уу нугараачид хийх эсвэл бүр ид шидтэй холбоотой, амьдралаас хол зүйл шиг санадаг. Гэв эсрэгээр Йог нь хэн эрүүл чийрэг амьдрахыг хүснэ. Зөв бодлоготой ямар ч хүнд зориулагдсан аз жаргал бэлэглэгч юм. Бид өөрсдөө л үүнийг зорилгоо болгож заавал дасгал хийх хэрэгтэй. Дасгал хийж эхэлснээр энэхүү таны хэцүү гээд хийдэггүй байсан дасгалууд ямар их хүч нөлөөтэй энгийн зүйлс байсныг ойлгох болно. Нэгэн зүйлс байсныг ойлгох болно. Нэгэн зүйл хэлэхэд йогийн дасгал сургууль нь хүний хөдөлгүүр юм шүү дээ. Үүний ачаар л бид оюун санаа, бие организмаа эрүүл чийрэг байлгаж чадна. Ихэнх хүмүүс өнгөрсөн үеийнхэн маань маш олон төрлийн хэцүү бэрхтэй тулгарахаас гадна өвчин зовлонд ихээр хэлмэгддэг байв. Одоо бол хүн бүр өөрөө өөртөө эмч болж чадахаас гадна тийм орчин ч бүрдэж егсөн байна. Иогчид хэлэхдээ хэрэв хүн зарим нэгэн хөнгөхөн дүрэм мөрдсөнөор хөнгөн шаламгай байдлаар 80 наслах боломжтой юм гэж дүгнэсэн байна. Яагаад йогчид илүү урт насалж илүү эруүл чийрэг байдаг вэ? энэ нууцын тайлал нь энэхүү дасгалыг хийж занших нь юм. Энэ бүхнийг бүгдийг хэлэхэд их цаг хугацаа шаардагдана. Тийм учраас та манай хичээлд оролцох юм уу эсвэл бидний ном танилцуулгыг уншиж болно.

Иогоор бол урт удаан наслахад 6 нууц гэжээ:

1. Биед тохирсон ажил

Эртний хүмүүс бүх ажлаа биеэрээ хийдэг байсан байна. Хөдөлгүүр терм гээд бүгд л гар ажиллагаа. Гэвч өнөөдөр бол өөр. Жишээ: хэн нэгэн хүн аглаа босоод машинаар ажил руугаа очно. Тэгээд сууж ажиллаад дахиад машинаараа гэр рүүгээ явна. Тэгээд машинаараа гэр лүүгээ явна. Тэгээд суугаад амралтаа эдэлнэ. Энэ бүх амьдралд биеэр хийх ажил тун бага. Биеийн хөдөлгөөн муудсанаар л өвчин тусах алхам болж өгдөг. Хэрэв бидний ажил үнэхээр биеийн хүч шаардагдахгүй бол бид спортоор хичээллэх, гүйх, явган явах зэргийг амьдралдаа нэмэх хэрэгтэй. Тэгээд бас нэмж хэлэхэд йогоор хичээллэх нь таныг амрааж гүйх, алхах зэргээс илүү үр нөлөө бие болон тархинд тань өгч чадна.

2. Нойр хүрсэн үедээ унт

Энэ их амархан сонсогдож мэднэ. Гэхдээ л маш олон хүмүүс нойр нь хүрч байсан ч гэсэн суусаар байдаг. Йог болон бусад докторууд шөнө унтаад өдөр ажиллах хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ нь биеийн эрүүл мэндэд маш майнаар нөлөөлдөг. Ялангуяа оюутнууд кофе уух зэргээр нойроо сэргээж шөнө хичээлээ давтдаг. Зарим хүн ялгаагүй шөнө ажиллаж өдөр унтдаг. Энэ нь бидэнд болж байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ эрүүл мэндээрээ тоглож байна гэсэн үг л дээ. Йогийн онолоор ингэж байгалийн хуулиас гажиж амьдрах нь хорт хавдар болон өмөнүүгээр өвчлөх шалтгаан болдог байна.

3. Өлссөн үедээ л ид

Энэ бол бас энгийн л зүйл лдээ. Гэхдээ бид дахиад бие маань хүсч байна. Тэрнээсээ эсрэг үйлдэл хийцгээдэг. Нэг удаа идэхдээ маш их хэмжээгээр юм уу барижаалахгүй идэх, юу ч хамаагүй идэх зэрэгт ходоод гэдэс хоолоо боловсруулж чадахгүй болдог. Ходооны хүчил ихдэх буюу багасах хоолны шингэлт муудах зэргээс болж өөр олон төрлийн өвчнүүд үүсэх үвдэс болдог. Хоол идэх дур хүсэл нь үнэндээ бол бие эрүүл байгаагийн шинж л дээ. Гэхдээ энэхүү дур нь цаг ямагт юм идсэний дараа ч хэвээрээ байсан эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь танд ямар нэг төрлийн өвчин байна гэсэн үг л дээ.

4. Тогтмол мацаг барих

Хэрэв ямар нэг хүнээс жилийн 365 хоногт зогсолтгүй ажилла гэвэл хэн ч байлаа гэсэн дургүйцэж амралт шаардах юм уу, ядарч үхнэ шүү дээ. Гэвч бид хэзээ ч ходоод гэдсээ амраах юм уу, түр зуурч гэсэн зай завмар өгөхийг боддоггүй. Бидэнд огт хэлж чадахгүй боловч дохио өгдөг. Тэр ходоод гэдэснийхээ дохиог тоохгүй байснаас болж өвдөж эхэлдэг. Тийм учраас биеэ эрүүл байлгахын тулд бид хоолноос бага боловч татгалзах хэрэгтэй. Энэ нэг өдөр хоол идэхгүй ходоодоо амраахыг хэлж байгаа юм. Энэ нь хоол боловсруулах эрхтнээ амраагаад зогсохгүй мөн биед үлдэж хуримтлагдсан хортой ялгадас хийг гадагшлуулж өгдөг. Тогтмол мацаг барьсан тэдгээр өдрүүдэд хоол боловсруулахад ашиглах энергиэ оюун санааны ажил болох дадлагад зориулах хэрэгтэй.

5. Унтахын өмнө угаалга

Дээр бидний дурьдсан шиг зөв унтах нь биед ашигтай зүйл билээ. Унтахын өмнө биеийн булчин хамгийн их ядардаг хэсгээ хүйтэн усаар угааж чийглэж өгвөл маш сайн унтаж амарч чаддаг. Энэ нь гар хөл, нүд, ам, хүзүүгээ норгохыг хэлнэ.

6. Тогтмол бясалгал

Бидний бие, оюун санаа, уураг тархитай нягт холбоотой. Одоо үед маш олон өвчний эхлэл нь сэтгэлийн дарамтаас болж байгаа. Ядаргаа, уур цухалдаан нь эрүүл мэндээрээ тоглох гол тоглоом болж байна. Бясалгал бол оюун санааг тэр бүхнээс чөлөөлж амьдралдаа байгаа шаналгаат бүхнийг арилгах сэтгэл зүйн дасгал юм. Бид амралтаа аваад ууланд авирах юм уу, далайн эрэг дээр очиж, чөлөөтэй болж сэтгэлийн тайвныг мэдэрдэг шүү дээ. Түүн шиг бясалгал бол тэр бүх үнэтэй ялалаас илүү гэр оронд тань амрааж өгч чадна. Бид Йог хийж биеэ амраагаад бие маань оюунтай холбоотой болохоор бясалгал хийснээр та бүхлээрээ удаан аз жаргалтай амьдралын тань түлхүүр билээ. .

 

Эрүүл байхад туслах нэмэлт санамж

Биеэ эрүүл байлгах нэмэлт гурван зөвөлгөө

1. Эрүүл мэндийн 3 зөвлөгөө

Чанаж болгоогүй бүтээгдэхүүн бололцоогоороо хэрэглэ. Энд жимс болон ногоо, үрийн салатнууд орно. Бидний биед алкаллин маш их хэрэгтэй. Цусан дахь алкаллиний хэмжээ багассанаар өвчинд өртөмтгий болж ирдэг. Тийм учраас жимс болон ногоо, үрийн төрлийн зүйлийг ихээр хэрэглэх хэрэгтэй. Асидик хоол нь бие дэх цусны эргэлтэнд нөлөөлж, мөн үүний зэрэгцээ оюун санаанд ч нөлөөлдөг. Эдгээр хоолонд мах, махан бүтээгдэхүүн орно.

 

2. Тараг уух

Тараг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталт, гэдэсний хий ЗЭрэгт сайнаар нөлөөлдөг. Мөн тэжээллэгээс гадна амархан шингэлттэй учраас та таргийг дуртай үедээ ууж болно.

3. Зарчим

Тийм учраас амьдралын зарчим болох зөв дасгал, хооллолт, мацаг барих, бясалгал энэ бүхнийг дагах ёстой. Ингэж чадвал та баяр баясгаланг гаднаас биш дотроосоо эрж олж чадна.

Иогийн дасгал

Биед болон сэтгэлд нөлөө үзүүлэхүйц йогийн дасгалуудыг “асана” гэж нэрлэдэг. Утга нь сэтгэл зүйн дасгал хөдөлгөөн гэсэн үг л дээ. Зарим дасгал нь хийхэд хэцүү боловч олонхи нь ерийн хүмүүс хийж болохуйц энгийн бөгөөд үр нөлөөтэй дасгалууд байдаг. Хүний амьдралд хөдөлгөөн бол маш чухал. Гэвч ихэнх хөдөлгөөн дасгалууд нь булчин юм уу цусны эргэлтийг сайжруулахад байдаг. Йогийн дасгалууд бол дотоод амралт буюу булчин, мөн цусны эргэлтэнд нөлөөлөхөөс гадна булчирхай нервийн систем бүхэлд нь хамарч өгдөг. 5000 жилийн тэртээгээс йогийн дасгал бидэнд өвлөгдөж иржээ. Эртний Йогчид эхлээд амьтдыг шинжиж, тэд хэрхэн өвдөж, эдгэж байгааг ажигласан байна. Жишээ нь: Тогос шувуу бол хоол боловсруулах эрхтэн хамгийн их хөгжсөн амьтан. Йогд тогос байрлал гэдэг байрлал /асана/ байдаг. Үүнийг хийснээр хоол шингээлтийг сайжруулах, булчирхайн эрхтэнд нөлөөлж, энэ талаас үүдсэн ямар ч өвчнийг сулруулж өгч чаддаг юм. Ямар ч булчирхай биед хүчтэй нөлөөлж гармоныг цус руу шилжүүлж өгдөг. ‘Тhyroid” булчирхйг авч үзье. Энэ нь хоолойд байрладаг бөгөөд идсэн хоолыг биеийн энерги болгоход зориулагдсан байдаг. Хэрэв энэ булчирхай гармонио багаар ялгаруулбал тухайн хүн хоолыг маш багаар хэрэглсэн ч таргаалж эхэлдэг. Мөн энэ булчирхай гармонио маш ихээр ялгаруулбал тухайн хүн хоолыг хичнээн ихээр идсэн ч маш туранхай байдаг. Амьсгалаа хянаж мөрөн дээр зогсох дасгал нь энэхүү булчирхайд нөлөөлж, шахалт өгдөг. Ингэснээр гармоны ялгаруулалт тогтворжиж хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлдэг. Иога нь мөн нурууны ясны уян хатан, налархай байдлыг хадгалдаг. Бидэнд хөгшрөлт явагдаж ирэхлээр он удаан жилийн хайр гамгүй эдлэлтэнд нурууны яс бөгтийж ирдэг. Тогтмол йогоор энэхүү зовлонгоос хол байж чаддаг. Өөр нэг йогийн сайн зүйл нь биед байрлах энергийн төв буюу чакраг нээсэн явдал юм. Эдгээр төвүүд нь нурууны дагуу байрлаж бие болон нервийн системтэй холбогдсон байдаг. Төв болгон нь өөр өөрсдийн гэсэн өнгө чанартай, зан байдлын өөрчлөлт байдаг. Эртний йогчид бясалгах явцдаа тэдгээр чакрануудыг цэцгээр төсөөлж тэгэхдээ дэлбээг нь өөр өөр өнгө буюу өөр өөр загвараар дүрсэлсэн байна. Мөн тэр дэлбээ болгон нь бас өөр өөр өнгө чадварыг дүрсэлнэ. Жишээ нь: хүйсэнд байрлах нэг чакра 10 ш дэлбээтэй байя. Түүний өөр өөр дэлбээний зан байдлыг тодорхойлох нэг нь уур гэж бодоцгооё. Хэрэв энэ чакра сул бол тэр 10 дэлбээний 10 зан чанар сул байна гэсэн үг. Бид түрүүнд уурыг сонгосон. Гэтэл энэ чакра сул байгаа учраас хүн уураа барьж чадахгүй болдог байна. Судалгаагаар ууртай хүмүүс ихэнхдээ ходоодны шарх, өтгөн хаталт зэргээр өвдөхөөс гадна өөрийн уураас болж сэтгэлийн маш их дарамт эдэлдэг. Ийм учраас йогийн дасгал хичээл нь эдгээр чакрануудыг идэвхжүүлж ,энэ нь зан төлөвт нөлөөлж, тэдгээр нь оюун санааны тайвшралд тусдаг байна. Бүхий л хүмүүс нэгдмэл. Гэхдээ энэ нь бидний бие адилхан гэсэн үг биш юм. Ямар ч насны хүн бис, сэтгэл, өвчин нь өөр өөр байдаг учир номноос харж йогоор хичээллэх нь зүй бус юм. Үүний оронд йогийн багш буюу чадварлаг хүмүүсээс зөвлөгөө авч зүй ёсоор нь хийх нь таны эрүүл мэнд, гоо сайхан, оюун санаанд зөв эерэгээр нөлөөлөхийг аихаарах хэрэгтэй. Бид танд тохирох асанаг /Йог/ зааж та гэртээ давтаж хийж болохуйц зүйл сурч авна.

Бодлын хоол

Цагаан хоолны гүн ухаан

“Мах идэхээ больсноороо би хангалттай тэжээл болон уураг биедээ нөхөж чадах уу?” гэж цагаан хоолны дэглэм баьж эхэлж байгаа нэн олон хүмүүс санаа зовж асуудаг билээ. Эдгээр хүмүүс нь юунд ч санаа зовоод хэрэггүй байгаа юм. Учир нь цагаан хоол идсэнээр хүн өөрийн биед хэрэгцээтэй бүх тэжээлийг шингээж авах боломжтой байдаг. Үүнтэй зэрэгцэн олон шинжлэх ухааны судалгаа цагаан хоолны дэглэм барих нь мах махан бүтээгдэхүүн дээр үндэслэл болсон дэглэмээс илүү их тэжээл болон энергээр хүний биеийг хангах чадвартай гэж батлан гаргаж байгаа.

Хоол хүнс ба Сансрын хүч

Хоол хүнс нь нэн чухал үүрэгтэй олоод бид амандаа юу хийдэг нь бидний бие мах бодь болон оюун санааны байдалд шууд нөлөө үзүүлдэг болохыг йогийн ухаантнууд олон мянган жилийн омно нээж мэдсэн билээ. Эйнштэйн зэрэг шинэ үеийн шинжлэх ухааны судлаачид ойрын үед л нээж мэдэх болсон сансрын долгионоор бүрдэн илрүүлдэг ба энэ илэрхийлэл ньь эцсийн эцэст ухамсар болох энерги гэсэн. Йогийн ертөнц, сансрын мөн чанар юу юм бол гэж гүнзгийрүүлэн судлан, ажигласнаар мөн адил дүгнэлтэд олон жилийн өмнө хүрсэн байсан. Олон янзын долгионоос бүрдсэн энэ ертөнц нь бидний ойлгодог бие мах бодь /хатуу, шингэн, хий/, дуу чимээ гэрэл, туяа болон бодол санаа нь хүртэл ердөө л өөр өөр хурдтай давтагдан цойлдог, хүндээс зөөлөн болсон долгионууд юм. Хоол хүнс бүхий мөн адил өөрийн долгионтой бөгөөд энэ долгион нь тэр хүнсийг идсэн хүний бие мах бодь, бодол санаанд долгионы давталтаас шалтгаалан нөлөөлөх чадвартай билээ. Йогийн эрдэмтэд олон төрлийн хоол хүнс нь хүний бие ба бодол санаанд яг ямар нөлөө үзүүлдэг болохыг практик аргаар шинжин судалсны эцэст хүнс хоолыг 3 төрөлд ертөнцийн 3 давамгай хүчтэй уялдуулан ялгаварлаж ирсэн. Ямар ч объект ба зүйлс эдгээр гурван хүч болон долгионд давамгайлан автагдсан байх үед, эдгээр зүйл нь тэр хүчний шинж чанарыг өөртөө татан шингээдэг болой.

1. Sattvika ahara (Мэдрэмжтэй бодол хоол хүнс)

Хайр, амгалан тайван сэтгэл, баяр баясгалан, ухамсар зэрэг мэдрэмжтэй болгох шинж чанартай ертөнцийн нэгдүгээр хүч долгион болно. Энэ долгион нь бидний бодол санаанд давамгайлан удирдах үед бид илүү их амгалан тайван болох зэрэгцээ бидний оюун санаа нь илүү өндөр ухаарлын түвшинд татагддаг юм. Мэдрэмжтэй болгох хүч нь мэдрэмжийн хүч агуулсан бөгөөд бидний тархи толгойг амрааж тайвшруулах үйлчилгээтэй. Энэ хүчийг эрмэлзэн зорьсон йогийн дэглэм нь харин эдгээр шинж чанартай хоол хүнсэн дээр үндэслэн голчлоод хүний эрүүл бие болон оюун санааны амгалан сэтгэлд хүрэх ба хүрсний дараа тэр сэтгэлийг үргэлжлүүлэн хадгалахыг чухалчлан үздэг билээ. Эдгээр хоол хүнс нь мөн өөрийнхөө талаар илүү их мэдлэг олох, ухаарах, оюун санаагаа хөгжүүлж, өндөр түвшинд хүргэж гэгээрлийн хутагт хүсэн зорьсон хүн бүрт нэн тохиромжтой болой. Энэ төрлийн хүнсэнд жимс, ихэнх ногоо, төрөл үрийн шош, буудай, сүү болон сүүн бүтээгдэхүүн орно. Мөн бага хэмжээгээр ихэнх төрлийн эмийн ургамал ба халуун амтлагч багтана. Мэдрэмжтэй болгох хүнсний дэглэм нь сүүн бүтээгдэхүүн хамруулдаг тулдаа хааяа лакто/сүүний сахар/ цагаан хүнсний дэглэм гэж нэрлэгддэг ба энэ дэглэм хүний биед шаардлагатай бүхий л уураг карбохидрат, витамин болон эрдэс зэрэг тэжээлээр бүрэн хангах чадвартай.

2. Rajasika ahara (Хөдөлгөөнтэй, өөрчлөмтгий хоол)

Өөрчлөлт гаргааг хоол хүнс нь ертөнцийн хоёр дахь хүчийг илэрхийлдэг болоод байнгын хөдөлгөөн өөрчлөлтийн шинж чанартай юм. Энэ хүч нь давамгайлах үед бид тэвчээргүй, яарсан, санаа зовсон, сэтгэл хөдөлсөн хүн болдог ба амарч тайвшрах төвөгтэй болихдог юм. Өөрчлөлт гаргадаг хоол хүнс нь хүний бие болон оюун санааг идэвхжүүлдэг шинж чанартай бөгөөд тэднийг хэмжээтэй хэрэглэх нь зохимжтой. Ийм хүнснээс ихээр хэрэглэсэн үед оюун санаагаа тогтвортой байлгахад их давчуу хэцүү болгодог ба бодлоо төвлөрүүлэн амраадаг бясалгал зэрэг дасгалууд хийхэд хүртэл тун хэцүү болдог. Энэ хүнсний нэрсэд: цай болон кофе кафийнтай ундаа, шоколад, улаан чинжүү зэрэг халуун амтлагч, исгэсэн хоол хүнс болон зарим эмийн төрөл бас багтана.

3. Tamasika ahara (Хөдөлгөөнгүй хоол хүнс)

Ертөнцийн 3 дахь хүч нь хөдөлгөөнгүй гэж томъёологдсон ба энэ нь удаашрал, инерци, ялгарал болон үхлийн шинж чанартай юм. Дээр дурьдсан 2 хүч нь ямар нэгэн амьд зүйл дотор багасаж, гаран явсан үед энэ 3 дахь хүч нь давамгайлж, үхэлд хүргэхийг хэлнэ. Энэ хүч нь бидний оюун санаанд ихээр нөлөөлөх үед бидний нойр хүрч, хөдөлгөөний энерги багатай мэт санагддаг. Хөдөлгөөнгүй хүнсний жагсаалтад мах махан төрлийн бүтээгдэхүүн загас, сонгино, сармис, өндөг, мөөг, архи төрлийн ундаа, тамхи мансууруулах бодис, исгэлэн хоол хүнс, шатсан болон муудсан хүнс зэрэг орно. Өөрийн бие ба оюун санааны өндөр түвшинд хүрэхийг зорьсон хүн бүр эдгээр хоол хүнсийг цээрлэж явах нь зүйтэй билээ.

 

Мацаг

Мацаг барих нь эрүүл биед хүрэх байгалийн зам

Оюун санаагаа хөгжүүлж, эрүүл энх байхыг хүссэн бол тогтмол мацаг барих нь байгалийн зөв арга болой. Мацаг барих нь биед хуримтлагдсан олон төрлийн хортой бодис, илүүдэл хаягдал биеэс гаргаснаар тогтвортой оюун санааны түвшинд хүнийг хүргэх чадвартай.

 

Өвчнөөс ангижирч, сэрэмжлэн зайлсхийхийн тулд мацаг барих

Орчин үеийн хоолны дэглэм ба амьдрах орчин нь хортой зүйлсээр хүний биеийг дүүргэдэг болой. Бид илүү амархан өвчин халдаж авах, өвчилдөг болсон. Иймд мацаг барих нь дотоод биеийн байгалийн цэвэрлэгээтэй адил гадны хоол хүнсний зогсолтгүй урсгалыг түр зуур зогсоож, биед өөрөө өөрийгөө цэвэрлэхэд их тустай байдаг. Мацаг барьснаар хүний биеийн бүх л систем амарч сэргэснээрээ дотроо хуримтлагдаж байсан өөх, хортой бодисуудын задралд хүргэж гаргаснаар хүний энергийг ахиулж, оюун санааны цэвэр түвшинд хүргэнэ. Ингэснээр хүн нь өвчнөөс сэрэмжлэн зайлсхийж хоол идэх хүслээ эрчимжүүлснээр хүний арьс нь илүү их туяатай залуужсан мэт болдог юм. Мөн батга гарах, арьс туурах, гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, ханиад хүрэх, алерги авах зэрэг олон төрлийн өвчин ба биеийн гачигдалд мацаг барих нь тус ихтэй болно. Мацаг барих бол сэрэмжлэх үйлчилгээтэй эм ба эрүүл мэндээ сайжруулахын өвчнөөс ангижрах зөв арга зам болой.

“Олон хүмүүс ер мэддэггүй тэр төгс төгөлдөр эрүүл мэнд, цэвэр сэтгэл, аз жаргал болон амьдрахын өөр нэгэн үе шат ямар байхыг мацаг барьснаараа би олж мэдсэн.”
– Upton Sinclair (Америкийн нэрт уран зохиолч, сэтгүүлч, улс төрийн идэвхтэн)

Мацаг барих ба сарны хүний бие дэх нөлөө

Шинэ болон бүтэн сар гарахын 3 өмнө мацаг барих нь хамгийн зохимжтой. Шинэ ба бүтэн сар нь далайн түрлэг гариг хоорондын үйлчилгээ үзүүлдэгтэй адил сар нь 70 хувиас бүрдсэн хүний биед “түлхэлт” мэтийн үйлчилгээ үзүүлдэг. Шинжлэх ухааны судалгааны дагуу шинэ ба бүтэн сар гарахын 3 хоногийн өмнө бөгөөд дараа сарын таталцлын хүч бидний бие дэх шингэнийг тархи руу дээш татдаг ба толгойд төвлөрсөн энэ их шингэн нь тархины хэвийн үйл ажиллагааг самууруулж, хүний тэвчээргүй зан, сэтгэл санааны үймээн, бухимдал, уур зэрэг сонин үйл явдалд хүргэдэг болсон.

Сонин мэдээлэл ба цагдаагийн газрууд хүртэл энэ үеэр илүү их нийгмийн үймээнтэй байдгийг мэдээлсэн байна. Тэгэхлээр эдгээр сэтгэлийн бухимдлууд шинэ ба бүтэн сарын 3 хоногийн өмнө эхэлдэг бол бид ус уулгүй мацаг барьснаараа сарын сөрөг нөлөөг багасган бууруулж өөрийн сэтгэлийн тогтвортой байдлаа хадгалах боломжтой юм.

Нар мандаад жаргах хүртэл үргэлжилсэн энэ өдрийн мацаг барих йогийн систем нь та өглөө босоод нар мандах хүртэл бүтэн өдрийн турш юм идэхгүй байна гэсэн утгатай. Хэрэв таны биеийн эсэргүүцэл сайн бол та юм уухаас татгалзаж болно.

Харин мацаг барьсны 2 дахь өдөр та мацгаа лемоны шүүстэй ус ууснаар зогсоож, хойноос нь жимс ба бусад тохиромжтой хоол идэхэд болно.зарим хүмүүс мацаг барих нь нэн хэцүү мэт санана. Хэрвээ та сайн бэлтгэлээ хийсэн бол мацаг барих нь хэцүү биш юм.

Бэлтгэл хийх гэдэг нь мацаг барихын өмнөх өдөр нь хангалттай хүнс хоол идэж шингэн уухыг хэлнэ. Харин оюун санааны бэлтгэлийн хувьд мацаг барихын өмнөх орой өөртөө ямар ч шалтгаан гарсан би маргааш заавал мацаг барина, юу ч идэхгүй гэсэн зорилт тавьж өөрийгөө бэлтгэнэ. Хэрвээ үүнийг хийж чадна гэсэн таны хүсэл эрмэлзэл хүчтэй бол мацаг барьдаг тэр өдөр нь та өлсөхгүй байж болно. Харин та энэ эрмэлзэл хатуусан сэтгэлгүй бол мацаг барьдаг тэр өдөр юм идэхийг ихээхэн хүсээд мацаг барихаа хойшлуулаад ер нь дараагийн удаа л мацаг барья гэж төлөвлөгөөгөө дундуур болгож магадгүй. Тийм болохоор та хэзээ мацаг барихаа эртнээс төлөвлөж бэлдэх нь их чухал юм.

Ер нь мацаг барих бол хүний бие махбодь, сэтгэл ба оюун санааны эрүүл түвшинд хүрэхийн хамгийн сайн дасгал болой.

Анхааруулга: Хүүхдүүд болон жирэмсэн, төрөөд удаагүй хүмүүс мацаг барих нь зохимжгүй.