Йог, Бясалгалын, Улаанбаатар, Монгол Ананда Йога Төв logo  
Web site in English            

     







Бидний тухай


Манай найрсаг уур амьсгалтай йогийн төвд ирж тувхална уу

Ананда Йогa төв нь Ананда марга /аз жаргалын зам/ -ийн нэг салбар нь юм. Энэ бол нийгэм оюун санааны байгууллага бөгөөд "өөрсдийгөө танин мэдээд хүн төрөлхтөнд үйлчилье" гэсэн 2 зарчимтай юм.

Өөрсдийгөө танин мэдэх гэдэг нь амьдралынхаа зарчмыг ухаарах юм. Бид яаж энэ замд хүрэх вэ? гэвэл бясалгалын шугамаар буюу йогоор өөрсдийгөө хөгжүүлэх юм.

Хүн төрөлхтөнд уйлчлэх гэдэг нь ганц зөв-хөн хүнд ч биш амьтан ургамалд ч гэсэн хайр халамжаа хүртээх. Энэ нь оюун санааны амьдралаар амьдрагсдад нийгэмд үйлчлэх амьдралынх нь зам болдог юм.

Ананда марга нь 1955 онд энэтхэг улсад байгуулагдсан бөгөвд үүсгэн байгуулагч Шри Шри Анандамурти нь оюун еанааны их багш юмаа. Энэ олон жилийн туршид Ананда маргагийн нийгмийн ажилтан болох лам, гэлэнмаа нар нь дэлхийн бүхий л улс оронд оюун санааны философи йог бясалгалыг түгээн зааж байна. Олон хүн Ананда маргагаас зохиож байгаа нийгмийн ажил, семинарт оролцож йог бясалгалыг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгон амьдарч байна.


 
           
 

Home | Бидний тухай | Йог - Бясалгал | Эрүүл мэнд | Худалдаа | Мэдээ | Заавар | Links